Your browser doesn't support javascript.
loading
Symptoms, diagnosis and complex pathogenesis treatment of facial palsy
Mongolian Journal of Neurology ; : 58-64, 2009.
Article in English | WPRIM | ID: wpr-1003324
ABSTRACT
Судалгааны ажлын үндэслэл Захын мэдрэлийн эмгэгийн дотроос нүүрний мэдрэлийн саа (НМС) аль ч насны хүмүүсийг хамран өвчлүүлж, нүүр царайны тэгш хэмийг алдагдуулан, үлдэц, сөрөг үр дагавар их өгдөгийн хувьд судлаачдын анхаарлыг ямагт татсаар ирсэн билээ. Монгол улсын хүн амын мэдрэлийн нийт өвчлөлийн бүтцэд захын мэдрэлийн өвчин тэргүүлэх байрыг эзэлж түүний дотор НМС захын мэдрэлийн өвчний бүтцэд хоёрдугаар байранд, мононевропатийн дотор нэгдүгээр байранд тус бүр орж байна. (В.О.Калина, М.А.Шустер 1970; В.С.Лобзин нар 1988; Г.Цагаанхүү, Д.Өлзийбаяр 1993). Мэдрэлийн клиникт хэвтэн эмчлүүлэгсдийн 28-33% нь нүүрний мэдрэлийн саатай өвчтөнүүд байдаг (Н.Д.Цацкина 1988). НМС-аар ихэвчлэн ид хөдөлмөрийн насны хүмүүс өвчилдгөөс хувь хүний хувьд төдийгүй улс нийгэмд эдийн засгийн үлэмжхэн хохирол учруулна. Нөгөө талаар НМС, түүний үлдэц байдал нь хүний гоо сайхан, гадаад төрх байдалд үлэмжийн өөрчлөлт өгдөгөөс хувь хүний нийгэмтэйгээ харьцах харьцаанд зохих хэмжээгээр нөлөөлдөг. Иймд НМС-ийн шалтгаан, нөхцөлдүүлэгч хүчин зүйл (НХЗ), оношлогоо, эмчилгээний асуудал нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг юм. НМС-ийн шалтгаан, НХЗ, эмгэг жамын асуудал Өрнө, Дорнын улс орнуудад нэлээд судлагдсан боловч нэгдсэн чиглэл одоог хүртэл тогтоогдоогүй, монгол орны хувьд бүр хөндөгдөөгүй асуудал бөгөөд шалтгаан, эмгэг жамын асуудал аль ч улс оронд бүрэн төгс шийдэгдээгүй, үүнийг тайлбарласан олон онол байдаг зэргээс шалтгаалан эмгэг жамын эмчилгээний талаар олон янзын үзэл бодол, эмчилгээний аргууд хэрэглэгдсээр байна. Түүнчлэн эмчилгээ оройтож хугацаа алдах, зарим тохиолдолд эмгэг жамын бус эмчилгээ хийгдэх зэрэг эмчилгээний заалтын алдаа гарснаас НМС гүнзгий үлдэц өгөх нь практикт нэлээд тохиолдож байгаа юм. Нүүрний мэдрэлийн үйл ажиллагааг мэдрэлийн тусгайлсан үзлэгээр тогтоохоос гадна энэ тухай хамгийн бодитой мэдээлэл өгдөг арга нь электронейромиографийн (ЭНМГ) арга юм. Энэ талын судалгаа манай орны хувьд хийгдэж байгаагүй бөгөөд нүүрний мэдрэлээр сэрэл дамжих хурд, дамжилтын нууц хугацааг тодорхойлж, монгол хүмүүсийн дундаж үзүүлэлтийг тогтоон, оношлогоо, эмчилгээнд хэрэглэх нь зайлшгүй шаардлагатай байна. Манай улсын хүн амын дунд тохиолдож буй НМС-ийн шалтгаан, эмгэг жамын хүчин зүйлсийн онцлог, байршлын оношийн асуудлыг судлан, эмгэг жамын эмчилгээг цогцолбор байдлаар шийдэх нь мэдрэл судлалын тулгамдсан асуудлын нэг болж байна.

Full text: Available Index: WPRIM (Western Pacific) Language: English Journal: Mongolian Journal of Neurology Year: 2009 Type: Article

Similar

MEDLINE

...
LILACS

LIS

Full text: Available Index: WPRIM (Western Pacific) Language: English Journal: Mongolian Journal of Neurology Year: 2009 Type: Article